Гадаад мэдээ

КУБА УЛС АНУ-ТАЙ АРДЧИЛЛЫН ТАЛААР ХЭЛЭЛЦЭХЭД БЭЛЭН БАЙНА

КУБА УЛС АНУ-ТАЙ АРДЧИЛЛЫН ТАЛААР ХЭЛЭЛЦЭХЭД БЭЛЭН БАЙНА
Куба улс АНУ-тай ардчиллын талаар хэлэлцэхэд бэлэн байна гэж    НҮБ-д суугаа байнгын төлөөлөгч Эрнесто Соберон Гузман мэдэгдэв.
"Хэнтэй,  ямар  сэдвээр, хэзээ  хэлэлцээ хийхээс үл хамааран Кубад дэглэм өөрчлөх, ерөнхийлөгчийг огцруулах зэрэг асуудлыг хэлэлцэхгүй" гэдгийг Гузман НҮБ-д сэтгүүлчдэд мэдэгдэв.
Тэрээр АНУ, Куба улсууд хоёр удаа хэлэлцээ хийсэн,  эхний хэлэлцээ  Вашингтонд, хоёр дахь нь Гаванад болсон.
"Бид АНУ-тай ардчиллын талаар ярилцахад бэлэн байна. Тэд Кубын  ардчиллын тал дээр санаа тавьдаг бол бид энд Баруунд юу болж байгаад санаа тавьдаг юм" гэж Кубын дипломатч онцолжээ.
Кубын Ерөнхийлөгч Мигель Диас-Канел өмнө нь АНУ-тай хэлэлцээ хийх нь нарийн төвөгтэй хэдий ч боломжтой зүйл гэж мэдэгдсэн юм.