Гадаад мэдээ

ИРАНЫ БАЯЖУУЛСАН УРАНЫГ АШИГЛАХ БОЛОМЖГҮЙ БАЙЖ МАГАДГҮЙ ГЭЖ ТРАМП МЭДЭГДЛЭЭ

ИРАНЫ БАЯЖУУЛСАН УРАНЫГ АШИГЛАХ БОЛОМЖГҮЙ БАЙЖ МАГАДГҮЙ ГЭЖ ТРАМП МЭДЭГДЛЭЭ
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Иран улсын баяжуулсан ураныг ашиглах боломжгүй болсон гэж үзэж байна. Хэдийгээр уран ашиглалтад нийцэхгүй гэж үзэж байгаа ч Цагаан ордны тэргүүн Иранаас баяжуулсан уранаа шилжүүлэн өгөхийг шаардаж байна.
"Ираны боловсруулсан баяжуулсан уран магадгүй ашиглагдах боломжгүй хэмжээнд байгаа байх. Тиймээс тэрхүү хориотой бодисоо Ираны тал бидэнд хүлээлгэн өгөх ёстой гэж Трамп мэдэгдэж байгаа юм.
Аль Жазира суваг энэ сарын 3-нд мэдээлэхдээ Ираны тал Америкт удаан хугацааны тогтвортой энхийн гэрээ байгуулах төлөвлөгөө санал болгож, түүндээ ирэх 15 жилийн хугацаанд ураны баяжуулалтаа 3,6%-иас хэтрүүлэлгүйгээр “тэг хадгалалтын горимонд” шилжүүлэх санал багтаасан талаар онцолж байжээ. Тэгвэл Ираны талаас тавьсан энэхүү төлөвлөгөөг Трамп үгүйсгэн, хүлээж авах боломжгүй гэж мэдэгдсэн байна.