Гадаад мэдээ

ООРТЫН БҮСЛҮҮРЭЭС ДЭЛХИЙГ ЧИГЛЭН СҮҮЛТ ОД ИРЖ БАЙНА

ООРТЫН БҮСЛҮҮРЭЭС ДЭЛХИЙГ ЧИГЛЭН СҮҮЛТ ОД ИРЖ БАЙНА
Шинэ Зеландын Окленд арал дахь  Одон орон судлалын төвийн судлаач Жош Аораки C/2025 R3 код нэртэй сүүлт од дэлхийг чиглэн ирж байгаа талаар мэдээлжээ. Энэхүү сүүлт од нь 170 мянган жилийн хугацаанд анх удаа манай Дэлхийд ойртож байгаа гэнэ.  
Сансрын биетийг 2025 оны 9-р сарын 8-нд Хавай дахь Пан-Старрс дуран авайн тусламжтай анх илрүүлэн нээж байжээ.  Эрдэмтний хэлснээр, сүүлт од нь ховор төрлийн гипербол хэлбэртэй алсын зайн сансрын объектод хамаарах гэнэ.  
2026 оны 4-р сард сүүлт од Дэлхийд ойролцоогоор 70-71 сая километрийн зайд ойртож байжээ. Энэхүү сүүлт одыг дэлхийн бөмбөрцгийн хойд хагасаас ажиглах боломжтой гэж мэдээлж байна. Сансрын объектыг тавдугаар сарын эхээр Шинэ Зеландын нутаг дэвсгэр дээрээс ажиглах боломжтой болсон бол ойрын хоёр долоо хоногт Австрали, Өмнөд Африк болон Номхон далайн бүсээс ажиглах боломжтой байх гэнэ.
Аоракийн хэлснээр сүүлт од ихэд бүдэг байгаа учраас шууд харах боломжгүй ч тусгай техник хэрэгслийн туламжтай сансрын биетийн зургийг авч болох гэнэ. Сүүлт од нь тэнгэрт жижиг солир хэлбэрээр харагдах юм.