Нийгэм

ХҮҮХДИЙН ХӨГЖИЛД ЧИГЛЭСЭН ШИНЭ ХУУЛИЙН ТӨСӨЛ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛЛЭЭ

ХҮҮХДИЙН ХӨГЖИЛД ЧИГЛЭСЭН ШИНЭ ХУУЛИЙН ТӨСӨЛ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛЛЭЭ
УИХ-ын нэр бүхий гишүүд Хүүхдийн хөгжлийг дэмжих тухай анхдагч хуулийн төслийг боловсруулж, УИХ-ын дарга С.Бямбацогтод өргөн мэдүүллээ. Санаачлагчдын үзэж байгаагаар хүүхдийн эрх, хамгаалал, боловсролын чиглэлийн хууль хэрэгжиж байгаа ч хэрэгжилтийн механизм сул хэвээр байгаа тул хөгжлийг салбар дундын бодлогоор дэмжих, оролцоог тэгш хангах, хот хөдөөгийн ялгааг бууруулах шаардлагатай гэжээ. Төсөлд хүүхдийн авьяас чадварыг хөгжүүлэх, чөлөөт цагийг зөв зохион байгуулах, хичээлээс гадуурх үйл ажиллагааг төрөөс дэмжиж, санхүүжүүлэх зохицуулалт тусгасан байна. Мөн оролцогч талуудын эрх, үүрэг, санхүүжилт, хяналт, хариуцлагын тогтолцоог тодорхой болгожээ. Төсөл таван бүлэг, 20 зүйлтэй бөгөөд батлагдвал хүүхдийн хөгжлийг дэмжих цогц эрх зүйн орчин бүрдэнэ гэж үзэж байна.