Улс төр

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ БОЛОН ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРООНЫ ШҮҮГЧ БУС ГИШҮҮН СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ ШИНЭЧЛЭГДЛЭЭ

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ БОЛОН ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРООНЫ ШҮҮГЧ БУС ГИШҮҮН СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ ШИНЭЧЛЭГДЛЭЭ
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос Шүүхийн ерөнхий зөвлөл болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах журмыг шинэчлэн баталлаа. Шинэ журмаар нэр дэвшигчийн бүрдүүлэх баримт бичгийн шаардлагыг хялбаршуулж, давхардсан агуулгыг хасах, сонгон шалгаруулалтын үе шат, дарааллыг тодорхой болгох, мөн ил тод байдал болон олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зохицуулалтыг тусгажээ. Мөн сонгон шалгаруулалтыг тус тусад нь нарийвчлан зохицуулж, ажлын хэсгийн бүрэлдэхүүн, эрх үүргийг тодорхой болгосон байна. Ингэснээр сонгон шалгаруулалтын процесс илүү нээлттэй, хариуцлагатай, олон нийтийн хяналттай болох нөхцөл бүрдэнэ гэж үзэж байна.