Киргизстан улсын нийслэл Бишкек хотод шайбтай хоккейн өсвөр үеийнхний Азийн цомын аварга шалгаруулах тэмцээн дөрөвдүгээр сарын 26-наас тавдугаар сарын 4-ний өдрүүдэд болов. Тэмцээнд манай улсаас дасгалжуулагч Б.Зориг, зөвлөх А.Мэргэн (гавьяат дасгалжуулагч)-ий удирдлага дор оролцсон баг тамирчид хүрэл медаль хүртлээ. Тэд хүрэл медалийн төлөөх тоглолтод Индонезийн багийг 7:2-оор буулган авлаа. Манай тамирчид өмнө нь буюу 2023 онд мөн мөнгөн медаль гардсан юм.