Урлаг спорт

АЗИЙН НААДАМД БАРИЛДАХ БӨХЧҮҮДИЙН НЭРИЙГ ЗАРЛАЛАА

АЗИЙН НААДАМД БАРИЛДАХ БӨХЧҮҮДИЙН НЭРИЙГ ЗАРЛАЛАА
Японы Аичи муж, Нагоя хотноо есдүгээр сарын 19-нд хөшгөө нээх Азийн зуны спортын ХХ наадамд чөлөөт бөхийн төрөлд өрсөлдөх тамирчдын нэрийг Монголын чөлөөт бөхийн холбооноос албан ёсоор зарлалаа.
Тус наадамд оролцох тамирчдыг сонгон шалгаруулах тэмцээн өчигдөр болж, түрүүлсэн бөхчүүд эрхээ гардан авчээ. Гавьяат тамирчин Т.Тулга дээд жиндээ буюу 74 кг-д өрсөлдөж түрүүлснээр Азийн наадамд оролцох эрхээ халааслав. Тэгвэл шилдгүүдээс гавьяат тамирчин С.Цэрэнчимэд, олон улсын хэмжээний мастер Э.Мөнх-Эрдэнэ нар Азийн наадмыг өнжихөөр болов. Бүрэлдэхүүнийг танилцуулъя.
 
Эмэгтэй
50кг Б.Мөнхнар (Алдар)
53кг Б.Отгонтуяа (Алдар)
57кг Б.Хулан (Аврагч)
62кг Т.Алтжин (Хилчин)
68кг Э.Дэлгэрмаа (Хүч)
76кг Э.Даваанасан (Алдар)
 
Эрэгтэй
57кг М.Даваабанди (Алдар)
65кг А.Анх-Эрдэнэ (Алдар)
74кг Т.Тулга (Хүч)
86кг О.Сүлдхүү (Алдар)
97кг Г.Ганхуяг (Алдар)
125кг Б.Намбардагва (Баянгол дүүрэг Аваргууд)