Гадаад мэдээ

МАРКО РУБИО ВАТИКАНД АЙЛЧИЛЖ БАЙНА

МАРКО РУБИО ВАТИКАНД АЙЛЧИЛЖ БАЙНА
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио Ватиканд Дэлхийн католик шашны тэргүүн, Ромын тэргүүн хамба лам Леотай уулзаж байна.  Уулзалтын үеэр Ватикан, Вашингтоны харилцааг сайжруулах асуудлаар хэлэлцжээ.
Ватиканаас гаргасан албаны мэдэгдэлд дурдсанаар, хамба лам Лео, Марко Рубио нар хоёр талын сайн харилцааг бэхжүүлэх хамтын амлалтаа шинэчилжээ.
Америк гаралтай Ромын анхны тэргүүн хамба ламтан Леогийн хувьд тэрээр АНУ-ын засаг захиргааны өндөр албан тушаалтантай анх удаа уулзсан байна.  Лео Ватиканы уулзалтын үеэр Ираны эсрэг явуулж байгаа цэрэг дайны ажиллагаа болон Трампын засаг захиргааны цагаачдын талаар баримталж байгаа хатуу бодлогыг эрс шүүмжилж байжээ.
М.Рубио Пап Леотой уулзсан нь Ватикан, АНУ-ын хооронд "бат бөх" харилцаа байгаагийн илрэл гэж Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Томми Пиготт мэдэгджээ.