АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНХАУ-д 5-р сарын 13-15-ны өдрүүдэд төрийн дээд хэмжээний айлчлал хийж байна.
Хятад улсад айлчлах үеэрээ Трамп Вашингтон, Бээжингийн хоорондын харилцаа холбоог өмнөхөөсөө илүү сайн, хүчирхэг болгоно гэж найдаж байгаагаа өөрийн Truth Social цахим хуудсаараа дамжуулан илэрхийлжээ.
Ши Жиньпин, Дональд Трамптай уулзах үеэрээ хоёр улсын худалдааны яриа хэлэлцээ ахиц дэвшилтэй байгааг тэмдэглэхийн зэрэгцээ Тайванийн асуудлаарх санал зөрөлдөөн нь хоёр улсын харилцааг аюултай зам руу хөтөлж болзошгүйг анхааруулжээ.
Ши Жиньпин Тайванийн асуудал хоёр улсын харилцаан дахь хамгийн эмзэг, чухал сэдэв гэдгийг Трампад сануулаад, хэрэв энэ асуудлыг зөв зохистой шийдвэрлэж чадахгүй бол цаашлаад мөргөлдөөнд хүргэж, нөхцөл байдлыг аюултай түвшинд хүргэх эрсдэлтэй гэдгийг анхааруулсан байна.Трамп, Ши Жиньпин нар түүнчлэн худалдаа, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцлоо. Мөн Ойрх Дорнод, Украин болон Солонгосын хойгийн нөхцөл байдлын талаар санал солилцсон талаар Хятадын төв телевиз мэдээллээ.