Нийгэм

ИПОТЕКИЙН ЗЭЭЛД ХАМРАГДАХ 47 МЯНГА ОРЧИМ ИРГЭНИЙ ХҮСЭЛТ ХҮЛЭЭГДЭЖ БАЙНА

ИПОТЕКИЙН ЗЭЭЛД ХАМРАГДАХ 47 МЯНГА ОРЧИМ ИРГЭНИЙ ХҮСЭЛТ ХҮЛЭЭГДЭЖ БАЙНА
Монголбанкны мэдээллийг харвал жилийн зургаан хувийн хүүтэй орон сууцын зээлд хамрагдахаар 47 мянга гаруй иргэний хүсэлт хүлээгдэж байгаа аж. Зээлийн эрэлт маш өндөр, одоогийн байдлаар хүсэлт 5-6 жил хүлээгдэж байгаа юм.
2013 оноос хэрэгжиж эхэлсэн ипотекийн зээлийн хөтөлбөрт өнөөг хүртэл 140 мянга орчим өрх хамрагдаж, 10.7 их наяд төгрөгийн зээл авчээ. 2020 онд ипотекийн зээлийн хүүг найман хувиас зургаан хувь болгон бууруулсны дараа хүртээмж нэмэгдэх бус харин орон сууцын үнийн хөөргөдөл үүсэх үр дагаварт хүргэжээ. 2013 онд орон сууцны дундаж үнэ 111.4 сая төгрөг байсан бол 2024 онд энэ тоо хоёр дахин өссөн юм.