Хятадын удирдагч Ши Жиньпин хоёр улсын харилцааг "эвдэршгүй бат найрамдал, шинэ эриний иж бүрэн стратегийн түншлэл, том гүрнүүдийн харилцааны үлгэр жишээ" гэж мэдэгджээ.
Оросын тэргүүнийг Ардын их хурлын ордонд хүлээн авч, хамтарсан уулзалтаа эхлүүлэхдээ Хятадын удирдагч "Улс төрийн харилцан итгэлцэл, стратегийн зохицуулалтыг бэхжүүлэх бидний тууштай амлалтын ачаар Хятад, Оросын харилцаа аажмаар өнөөгийн өндөр дээд түвшинд хүрсэн" гэдгийг онцлон хэлсэн байна.
Олон улсын тавцанд нөхцөл байдал тогтворгүй, эмх замбараагүй нөхцөл байдалд хуваагдал, нэг талыг баримталсанүзэл, ноёрхол илт харагдаж байгаа ч энх тайван, хөгжил, хамтын ажиллагааг эрэлхийлэх нь ард түмнүүдийн хүсэл тэмүүлэл, цаг үеийн амин сүнс хэвээр байна.
Дэлхийн геополитикийн ээдрээтэй нөхцөл байдалд хоёр улс НҮБ-ын дүрэм болон олон улсын эрх зүйд суурилсан, олон туйлт, шударга дэлхийн дэг журмыг хамтран хамгаалах ёстойг Ши Жиньпин мэдэгдэлдээ онцолсон байна.