Гадаад мэдээ

ОРОС, ХЯТАД УЛСУУД ДЭЛХИЙН ШУДАРГА НИЙГЭМ ЖУРАМ БАЙГУУЛАХЫГ ЗОРЬЖ БАЙНА

ОРОС, ХЯТАД УЛСУУД ДЭЛХИЙН ШУДАРГА НИЙГЭМ ЖУРАМ БАЙГУУЛАХЫГ ЗОРЬЖ БАЙНА
ОХУ болон БНХАУ дэлхийн шударга, ардчилсан нээлттэй нийгэм журмыг цогцлоон бүтээхийн төлөө хамтран ажиллана. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзалтаа эхлүүлэхдээ энэ талаар мэдэгдэн, хоёр улсын харилцааг "шинэ эриний олон улсын харилцааны болон хөрш зэргэлдээ том гүрнүүдийн хамтын ажиллагааны жинхэнэ үлгэр жишээ" хэмээн онцолсон байна.
Түүнчлэн Путин уулзалтын эхэнд Орос, Хятадын харилцаа нь гадны дарамт шахалт, геополитикийн өөрчлөлтөөс үл хамааран "найрамдал, харилцан итгэлцэл, дэмжлэгийн үндсэн дээр" тууштай хөгжиж байгааг тэмдэглэжээ. Мөн Путин бүх оролцогчдын ашиг сонирхлын тэнцвэрт байдалд суурилсан олон төвт ертөнцийг бүрдүүлэх нарийн төвөгтэй үйл явц үргэлжилж байгааг хэлж, Хятадын талтай хамтран соёл, соёл иргэншлийн олон янз байдал, улс орнуудын бүрэн эрхт хөгжлийг хүндэтгэхийг хамгаалж, илүү шударга, ардчилсан дэлхийн нийгэм  журмыг бий болгохыг эрмэлзэж байна" гэдгээ Ши Жиньпинтэй хийж байгаа хэлэлцээрийн үеэр мэдэгдлээ.