Төмсний тариалалтын явц болон үйлдвэрлэлийн нөхцөл байдалтай танилцах ажлын хүрээнд ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Есөн-Эрдэнэ Төв аймгийн Жаргалант суманд ажиллаж, байна.
Төмсний үр үржүүлгийн тогтолцоог боловсронгуй болгох, усалгаатай газар тариалангийн үйлдвэрлэлийг өргөжүүлэх чиглэлээр төмс тариалагч иргэн, аж ахуйн нэгжүүдийн санал хүсэлтийг сонсож санал солилцов.
Мөн усны хэмнэлттэй дуслын усалгааны технологийг төмсний тариалалтад үе шаттайгаар нэвтрүүлэх, үрийн аж ахуйн тогтолцоог дэмжиж, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэхийг онцлов.
Газар тариалан эрхлэгчдээс гарсан саналыг үндэслэн ойрын хугацаанд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг газар тариалангийн үйлдвэрлэлд ашиглах боломж, техник технологийн шийдлийн талаар салбарын хэлэлцүүлэг зохион байгуулахаар төлөвлөж байна. Түүнчлэн Сэлэнгэ аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газартай хамтран төмс, хүнсний ногооны тариаланд дуслын усалгааны технологийг нэвтрүүлж буй туршлага, сайн жишээг түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Талбайн өдөрлөг” зохион байгуулахаар боллоо.
Төв аймагт төмс, хүнсний ногооны чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг 94 аж ахуйн нэгж, 7000 гаруй тариаланч ажиллаж байна. Жаргалант сум нь улсын хэмжээнд нийлүүлж буй төмс, хүнсний ногооны 60 шахам хувийг дангаараа хангаж буй стратегийн ач холбогдол бүхий газар тариалангийн бүс нутаг юм.