Улс төр

Н.МЯГМАРЫГ ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДЭД ДАРГААР ТОМИЛЛОО

Н.МЯГМАРЫГ ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДЭД ДАРГААР ТОМИЛЛОО
Засгийн газрын өнөөдрийн /2026.05.20/ хуралдаанаас Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Н.Мягмарыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд даргаар томилжээ. 
  • 1999-2006 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Төр, захиргааны эрх зүйн тэнхимд багшаар,
  • 2006-2009 онд ХЗДХЯ-ны ахлах мэргэжилтэн, газрын даргаар,
  • 2009-2010 онд Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирлаар,
  • 2010-2012 онд “Монголын хөлөг онгоцны бүртгэл” ХХК-ийн Захиргааны менежерээр,
  • 2012-2014 онд ХЗДХЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын даргаар,
  • 2014-2016 онд Монгол Улсаас АНУ-ын Сан Франциско хотод суугаа Ерөнхий консулын газарт консулаар,
  • 2017-2018 онд Азийн хөгжлийн банкны төслийн Төсөл хэрэгжүүлэх нэгжийн менежерээр,
  • 2018-2023 онд ЗГХЭГ-ын Хууль, эрх зүйн газрын даргаар,
  • 2023 оноос УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн газрын дарга,
  • 2024 оноос Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар тус, тус ажиллажээ.