Нийгэм

ОЛОН ТООНЫ ДУГУЙ ХУЛГАЙЛСАН ХҮҮХДҮҮДИЙГ ОЛЖ ТОГТООЖЭЭ

ОЛОН ТООНЫ ДУГУЙ ХУЛГАЙЛСАН ХҮҮХДҮҮДИЙГ ОЛЖ ТОГТООЖЭЭ
Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах нэр бүхий хотхоны гараашаас суррон дугуй алдагдсан гэх дуудлагын дагуу Хан-Уул дүүргийн Цагдаагийн I хэлтэс шалгалт явуулж, 15-17 насны өсвөр насны хүүхдүүд бүлэглэн хулгай үйлдсэн болохыг тогтоожээ. Шалгалтаар сэжигтнүүд гурван суррон дугуйг эд ангиар нь задалжжижиглэсэн, мөн эвдрэлгүй нэг сурроныг хадгалж байсныг илрүүлсэн байна. Түүнчлэн таван ширхэг мопед болон сурроныг хураан авч, насанд хүрээгүй этгээдүүдийг хуульд заасны дагуу шалгаж байгаа юм байна. Энэ төрлийн хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд СӨХ, хамгаалалтын ажилтнуудын хяналтыг сайжруулах, орон сууцны хорооллын камерын хэвийн ажиллагааг тогтмол шалгахыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.