Гадаад мэдээ

БНАСАУ ХИЙМЭЛ ОЮУН БҮХИЙ ДАЛАВЧИТ ПУУЖИН ТУРШИВ

БНАСАУ ХИЙМЭЛ ОЮУН БҮХИЙ ДАЛАВЧИТ ПУУЖИН ТУРШИВ

БНАСАУ хиймэл оюун ухааны технологи дээр суурилсан тактикийн далавчит пуужингийн систем болон олон тусгалт хөнгөн пуужингийн шинэ системийг туршжээ.

Солонгосын мэдээллийн KCNA агентлагийн мэдээлснээр, тактикийн шинэ далавчит пуужин нь өндөр нарийвчлалтай автомат чиглүүлэгч бүхий хиймэл оюун ухаан дээр суурилсан функцтэй. Эл пуужин нь 100 км хүртэлх зайнаас өндөр нарийвчлалтай цохилт өгөх хүчин чадалтай бөгөөд төлөвлөгөөт, хөдөлгүүрт нислэгийн хослуулсан схемийг ашигладаг байна.

Туршилтыг БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун өөрийн биеэр ажигласан бөгөөд шинэ боловсруулалтын ач холбогдлыг өндрөөр үнэлжээ.

Шинэ зэвсэглэлийг БНАСАУ-ын өмнөд хилийн бүс дэх цэргийн анги, нэгтгэлүүдэд шилжүүлэхээр төлөвлөж байна.