ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Казахстанд төрийн айлчлал хийж байна. Тэрбээр Казахстаны Ерөнхийлөгч Касым Жормат Токаевтай хэлэлцээ хийв.
Талууд Астана хотноо хамтарсан мэдэгдэл гаргасан нь хамгийн чухал үр дүн гэж үзэж байна. Хоёр улсын худалдааны эргэлт удахгүй 30 тэрбум ам.долларт хүрнэ гэдэгт итгэж буйгаа В.Путин мэдэгджээ. Ингэхдээ бараг бүх төлбөр тооцоог үндэсний валютаар хийж байна.
Түүнчлэн, талууд 2028 оныг дуустал гүйцэтгэх төмөр замын ачаа тээврийг дижитал хэлбэрт шилжүүлэх төлөвлөгөөг баталжээ.
ОХУ-аас Казахстанд барих атомын цахилгааны станцын хэлэлцээрийг дэмжиж, Оросын экспортын зээлээр санхүүжүүлэх тохиролцоонд хүрчээ. Төслийн өртөг 16.4 тэрбум ам.доллароор үнэлэгдэж байна. Энэхүү төсөл нь зөвхөн атомын цахилгаан станц бариад зогсохгүй бүхэл бүтэн салбар, тэр дундаа боловсон хүчин бэлтгэх асуудлыг мөн хөндөж байна. 2.4 гигават хүчин чадалтай станцыг “Росатом” компанийн оролцоотой байгуулж байна.
В.Путин, К.Ж.Токаев нар мөн олон улсын асуудлыг хөнджээ.
Айлчлалынхаа хүрээнд В.Путин өнөөдөр /2026.05.29/ Астана хотноо эхэлж буй Евроазийн эдийн засгийн холбооны дээд хэмжээний уулзалтад оролцоно.