Бельги улс 2025 оны аравдугаар сард Луврын музейг дээрэмдсэн хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд нэгджээ. “Le Parisien” сонинд мэдээлснээр, Бельгийн цагдаа нарын саатуулсан Зүүн Европоос гаралтай этгээдүүдийн гар утсанд үнэт эдлэл алдагдсан Луврын музейн болон Аполло галерейн гэрэл зургууд олдсон тул хамтарсан шалгалт явуулахаар болсон байна. Гэрэл зургуудыг шалгахаар Францын цагдаа нар Бельги улс руу гарчээ.
үнээс өмнө алдагдсан үнэт эдлэлийг Бельги улс руу тээвэрлэсэн байж болзошгүй гэсэн хувилбарыг шалгаж байжээ. Учир нь Антверпен хот нь үнэт чулууны наймааны төв юм. Өнгөрсөн онд Францын тал сэжиг бүхий үнэт эдлэл худалдаалахыг завдсан аливаа мэдээллийн талаар мэдэгдэхийг Бельгийн холбооны цагдаагийн газраас хүсэж байжээ. Цагдаа нар хоёр хувилбарыг шалгаж байгаа бөгөөд эхний хувилбараар үнэт эдлэлүүд Францын нутаг дэвсгэрт байгаа байж магадгүй. Хоёрдох хувилбараар, үнэт эдлэлийг хилээр гаргаж, үнэт чулуунуудыг нь авч, металлыг нь хайлуулсан байх талтай. Улмаар, үнэт чулуунуудыг Антверпений зах дээр худалдсан байж болзошгүй. Худалдааны өртөг асар их тул хяналт тавих боломжгүй гэж үзэж байна. 2025 оны аравдугаар сарын 19-нд дөрвөн этгээд автомат өргөгчийн тусламжтай Луврын музейд нэвтэрч, Аполло галерейгаас нийт есөн үнэт эдлэл хулгайлснаас хатан хаан Евгенийн 1354 ширхэг алмаазан шигтгээ бүхий титмийг зугтах замдаа унагасан байна. Хулгайлагдсан үнэт эдлэлүүдийг 88 сая еврогоор үнэлж байгаа юм. Хэргийг 100 гаруй мөрдөгчид шалгаж байгаа ч одоогоор алдагдсан үнэт эдлэлийн ямар нэгэн ул мөр илрүүлээгүй байгаа юм. Аравдугаар сарын 25-нд сэжигтэй хоёр этгээдийг баривчлаад байна. Байцаалтын явцад тэд уг хэрэгт “бага хэмжээнд” оролцсон гэдгээ хүлээн зөвшөөрчээ. Мөн оны арваннэгдүгээр сард хэд хэдэн баривчилгаа явуулж, уг хэрэгт шууд оролцсон байж болзошгүй дөрвөн этгээдийг баривчлаад байна. Тэдний нэг нь ч туршлагатай бус бөгөөд гэмт хэргийн бүлэглэлийн толгойлогчидтой холбоогүй болох нь урьдчилсан шалгалтаар тогтоогдоод байна.