Урлаг спорт

ОУОХ ТРАНСЖЕНДЕР ТАМИРЧДАД ОЛИМПИЙН НААДАМД ОРОЛЦОХЫГ ХОРИГЛОХ ШИЙДВЭР ГАРГАЛАА

ОУОХ ТРАНСЖЕНДЕР ТАМИРЧДАД ОЛИМПИЙН НААДАМД ОРОЛЦОХЫГ ХОРИГЛОХ ШИЙДВЭР ГАРГАЛАА
Олон Улсын Олимпийн хороо хүйсээ солиулсан буюу трансжендер тамирчдыг цаашид Олимпийн наадамд эмэгтэйчүүдийн төрөлд оролцохыг хориглох шийдвэр гаргалаа.
Ингэхдээ тамирчдын хүйсийг тодорхойлох тестийг SRY буюу Sex-determining Region Y генийн тестийн аргаар шинжлэн тогтоож байхаар шийджээ. Шинэ дүрмийг 2028 оны Лос Анжелесийн Олимпийн наадмаас эхлэн мөрдөж эхэлнэ.
Америкт 2025 оны 2-р сараас эхлэн трансжендер тамирчдыг аливаа уралдаан тэмцээнд оролцохыг нь хориглосон. Дональд Трамп Ерөнхийлөгчөөр сонгогдсоныхоо дараа ийм шийдвэр гаргаж, цаашлаад ОУОХ-нд мөн ийм хориг тавихад уриалж байжээ.