Нийгэм

ХХОАТ-ЫГ 792 МЯНГААС 2 САЯ ТӨГРӨГ ХҮРТЭЛХ ЦАЛИНД 1 ХУВИЙН ШИМТГЭЛ АВАХ ХУУЛЬ БАТЛАГДЛАА

ХХОАТ-ЫГ 792 МЯНГААС 2 САЯ ТӨГРӨГ ХҮРТЭЛХ ЦАЛИНД 1 ХУВИЙН ШИМТГЭЛ АВАХ ХУУЛЬ БАТЛАГДЛАА
Хууль батлагдсанаар, хувь хүний орлогын албан татвар дээр 792 мянга хүртэлх хөдөлмөрийн хөлстэй тэнцэх хэмжээнээс 0 хувьтай байх, 2 сая хүртэлх хэмжээнээс 1 хувьтай байна. 792 мянга хүртэлх хөнгөлөлт 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжинэ.
2 сая хүртэлх хэмжээнээс 1 хувьтай байх татвар 2028 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Ийнхүү хөдөлмөр эрхэлж байгаа 1 сая 30 мянган иргэн хөнгөлөлтөд хамрагдах боломжийг бүрдүүлж өглөө. Татварын багц хуулийн ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Х.Ганхуяг уг хуулийн талаар мэдээлэл хийлээ.  Энэ тухай тэрээр "Дансыг хааж, битүүмжилдэг байсан тогтолцоог зогсоолоо. Тиймээс татварын өртэй компаниуд үйл ажиллагаагаа хэвийн үргэлжүүлэх боломжтой боллоо. Мөн суутгасан тохиолдолд 30 хувийг нь үлдээдэг байх зохицуулалт батлагдлаа. Аж, ахуйн нэгжүүд НӨАТ-аа бараагаа борлуулсны дараа төлөх боломжтой боллоо. ХХОАТ-ын хуульд 792 мянган төгрөг хүртэлх орлогод 0 хувь, 792 мянгаас 2 сая хүртэлх орлогод 1 хувийн татвар ногдуулна. Өөрөөр хэлбэл 2 сая төгрөгийн цалинтай хүн 200 мянган төгрөгийн татвар төлөх байсан бол 12 мянган төгөргийн татвар төлнө гэсэн үг. Орон сууцаа борлуулсан иргэдэд татвар ногдуулахгүй. Энэ нь залуу гэр бүлүүдэд хэрэгтэй татварын өөрчлөлт болж байна гэж харж байна" гэлээ.