Гадаад мэдээ

ЯПОНЫ ПАРЛАМЕНТ 2026 ОНЫ САНХҮҮГИЙН ЖИЛИЙН ТӨСВӨӨ БАТАЛЛАА

ЯПОНЫ ПАРЛАМЕНТ 2026 ОНЫ САНХҮҮГИЙН ЖИЛИЙН ТӨСВӨӨ БАТАЛЛАА
Японы парламент төсвийн хуулиа хэлэлцэн баталж, 2026 оны санхүүгийн жилийн төсвөө 122.3 их наяд гаруй иень буюу 765 тэрбум орчим ам.доллар байхаар баталжээ. 2027 оны гуравдугаар сард дуусах санхүүгийн жилийн төсөв 122 их наяд гаруй иенээр батлагдсан нь түүхэн дэх хамгийн өндөр хэмжээ болжээ.
Парламентын дээд танхимын  хэлэлцүүлгийн үеэр Төсвийн хороо төсвийн хуулийн төслийг хэлэлцэж санал хураахад гишүүдийн санал тэнцсэн байна. Улмаар  хорооны дарга Фүжикава Машахито өөрийн бүрэн эрхийн хүрээнд шийдвэр гаргаж, хуулийн төслийг дэмжсэнээр батлагджээ. Парламент дэмжсэнээр хуулийн төслийг дээд танхимын нэгдсэн хуралдаанд өргөн барьжээ.
Төсвийн хуулийн төслийг дээд танхим дахь ЛАН, Японы Сэргэн мандалтын нам, Японы Консерватив нам болон бусад намуудын дэмжлэгтэйгээр баталжээ. Ийнхүү 2015 оноос хойш анх удаа шинэ санхүүгийн жил эхэлсний дараа буюу 4-р сарын 1-нээс хойш төсөв батлагдсан байна.
Японы хүн амын хөгшрөлт болон бусад хүчин зүйлээс хамааран нийгмийн хамгааллын зардал 39 их наяд иенээс давсан байна. Харин  батлан хамгаалах чадавхыг үндэс сууриар нь бэхжүүлэх зардалд 8.98 их наяд иен төсөвлөжээ.