АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп лхагва гарагт хийсэн мэдэгдэлдээ Иран улсад зэвсэг нийлүүлж байгаа орнуудад бараа бүтээгдэхүүнд ямар нэгэн хөнгөлөлтгүйгээр 50 хувийн гаалийн татвар ногдуулна гэжээ.
Ираны пуужин харвагч төхөөрөмжүүд, цэргийн байгууламжууд, зэвсгийн үйлдвэрүүдэд таван долоо хоног гаруйн турш цохилт өгсний дараа Д.Трамп гадаад бодлогынхоо гол хөзөр болох гаалийн татварын хөшүүргийг дахин ашиглаж эхэлсэн байна.
Энэ нь Иранд зэвсэг нийлүүлэхгүй байхыг Хятад, Орос улсуудад хатуу анхааруулсан хэрэг болж байгааг ажиглагчид тэмдэглэж байна.
Гэвч өнгөрөгч хоёрдугаар сард АНУ-ын Дээд шүүх 1977 оны хуулийн дагуу тогтоосон Д.Трампын өргөн хүрээний гаалийн татваруудыг хууль бус гэж үзэж, "Олон улсын онцгой байдлын үеийн эдийн засгийн эрх мэдлийн тухай хууль"-ийг ашиглан татвар ногдуулах өргөн эрх мэдлийг нь цуцалсан юм.
"Иранд цэргийн зориулалттай зэвсэг нийлүүлсэн аль ч улсын АНУ-д борлуулах бүх бараа бүтээгдэхүүнд өнөөдрөөс эхлэн 50 хувийн татвар шууд ногдуулна. Үүнд ямар ч хөнгөлөлт, чөлөөлөх нөхцөл байхгүй! Ерөнхийлөгч ДЖТ" хэмээн тодорхой улс орныг нэрлэлгүйгээр Д.Трамп "Truth Social" нийгмийн сүлжээний хуудсандаа бичжээ.