Нийслэлийн Баянзүрх дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах зөвлөлийн санхүүжилтээр ДХИС-ийн Онцгой байдлын сургуулийн Гал унтраах техник спортын сургалтын цамхагт “Спорт авиралтын хиймэл хана болон давчуу орон зайн сургалтын байгууламж”-ийг “Шарк экстрем трейвэл” ХХК гэрээний дагуу гүйцэтгэж, өнөөдөр (2026.06.25) хүлээлгэн өглөө. Тус сургалтын байгууламж нь 10x13 метр хэмжээтэй бөгөөд Онцгой байдлын сургуулийн сургалтын үйл ажиллагааг олон улсын жишигт нийцүүлэх, сонсогч, суралцагчдын мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм. Ингэснээр өндрөөс эрэн хайх, аврах ажиллагааны дадлага сургуулийг зохион байгуулах, ханан хадан авиралтын спортын тамирчдыг бэлтгэх боломж бүрдэж байна.