Эрчим хүчний салбарынхан өнөөдөр буюу зургаадугаар сарын 30-ны өглөөний 08:00 цагаас эхлэн орон даяар хугацаагүй ажил хаялт зарлаад байсан билээ.
Тэгвэл Эрчим хүчний яамнаас цалинг 2026, 2027 онд үе шаттайгаар нийт 30 хувиар нэмэгдүүлэх санал хүргүүлсний дагуу хэлэлцээрт хүрэх боломж бүрдсэн тул үйлдвэрчний эвлэлийн холбооноос ажил хаялтыг ирэх долоодугаар сарын 2-ны өдөр хүртэл хойшлуулахаар шийдвэрлэжээ.
Эрчим хүчний сайд Б.Найдалаа "Болдог бол цалинг 30, 50, бүр 100 хувь ч нэммээр байна. Гэвч байхгүй мөнгийг сайд байгаад ч, бурхан байгаад ч гаргаж ирж чадахгүй. Ид шидээр цалин нэмдэг зүйл гэж байхгүй" хэмээгээд салбарын дундаж цалин 3.7 сая төгрөг байгаа нь улсад хоёрдугаарт буюу уул, уурхайн салбарын дараа бичгдэж буй өндөр цалин болохыг дурдсан байна.
Тиймээс цалинг жигд нэмэхийн эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийлээд харьцангуй өндөр цалинтай захирлууд, захиргааны болон арын албаныхны цалинг энэ удаад нэмэхгүй, харин яг талбар дээр ажиллаж байгаа инженер техникийн ажилчид, ачаалал ихтэй, цалин багатай залуу боловсон хүчний цалинг нэмэх бодлого барина гэдгээ илэрхийлээд байна.