Беларусын Ерөнхийлөгч Александр Лукашенко, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар Бээжин хотноо уулзав. Үүнээс өмнө Лукашенко ОХУ-д Владимир Путинтэй ганцаарчилсан уулзалт хийсэн билээ. Уулзалтын үеэр Ши Жиньпин Минск, Бээжингийн харилцаа түүхэн оргил үедээ хүрсэн гээд Бээжин Беларусын үндэсний тусгаар байдал, тусгаар тогтнол болон газар нутгийн бүрэн бүтэн байдлыг дэмжинэ гэж мэдэгджээ.
Ши Жиньпин тус хоёр улс нь Хятадын Бүс ба Зам санаачилгыг хэрэгжүүлэхэд бүхий л нөөц боломжийг дайчлах, тайван бус дэлхий дахинд тогтворжуулах хүчин зүйлсийг дэмжих үүднээс олон талт талбарт хамтын ажиллагаагаа бэхжүүлэх учиртай гэж онцолсон байна.
Александр Лукашенко Минск, Бээжингийн харилцааг эергээр харж буйг үнэлжээ.
Беларусын тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг дэмжинэ гэсэн Бээжингийн мэдэгдэл нь Владимир Путинд өгсөн дохио байх талтай гэж “Позірк” мэдээллийн агентлагийн улс төрийн тоймч Александр Класковский үзэж байна. Нэг талаас энэ нь Зеленськийд өгч буй анхааруулга бөгөөд “дүүгээ” Украин дахь дайнд оролцуулах хэрэггүй гэсэн Путин өгч буй дохио байх талтай.
Беларус нь төмөр замын чухал маршрут дайран өнгөрдөг транзит тээврийн гол нутаг дэвсгэр. Хятадын хувьд Европын зах зээл чухал болохыг шинжээч тайлбарлажээ. Хятад, Беларусын аж үйлдвэрийн паркт Хятадын хөрөнгө оруулалттай олон компани үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Хятад улс тус паркийг Европ руу гарах гарч хэмээн хардаг. Мэдээж хэрэг, дайн энэхүү төлөвлөгөөнд саад учруулж байгаа гэж шинжээч онцолжээ. “The Wall Street Journal” сонинд саяхан эх сурвалж дурдан, Москва Украин дайнд Беларусыг идэвхтэй оролцуулахын тулд шахалт үзүүлж байгаа тухай бичиж байсан юм.