Улс төр

УЛСЫН ИХ ХУРЛЫН БАЙНГЫН ХОРООНЫ ЛХАГВА ГАРАГТ ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛУУД

УЛСЫН ИХ ХУРЛЫН БАЙНГЫН ХОРООНЫ ЛХАГВА ГАРАГТ ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛУУД
Өнөөдөр Улсын Их Хурлын байнгын хороод болон ажлын хэсгүүд хуралдаж, хууль, тогтоолын хэд хэдэн төслийг хэлэлцэнэ. Тухайлбал, Төрийн байгуулалтын байнгын хороогоор УИХ-ын чуулганы дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл, Эрүүгийн хуультай холбоотой асуудлыг хэлэлцэнэ. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ болон Хог хаягдлын тухай хуулийн хэрэгжилтийг авч үзэх юм. Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороогоор эрхтэн шилжүүлэн суулгах, зөвшөөрлийн тухай хууль болон цусны донорын тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэнэ. Мөн Төсвийн байнгын хороо татварын хууль, гадаад зээллэгийн ашиглалттай холбоотой асуудлыг хэлэлцэх бол Аюулгүй байдал, гадаад бодлогын болон Төсвийн байнгын хороодын хамтарсан хуралдаанаар эрчим хүчний төслүүдийн зээлийн хэлэлцээрийг авч хэлэлцэнэ. Үүнээс гадна Төрийн нууцын тухай хуулийн шинэчилсэн найруулга, нийтийн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн талаарх мэдээлэл, эдийн засгийн болон нийтийн өмчийн хуультай холбоотой төслүүдийг тус тус хэлэлцэхээр төлөвлөжээ.