Вьетнамын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд монгол адууг “эзэндээ ээлтэй, албаны үүрэг гүйцэтгэхэд нэн тохиромжтой, төгс зохицсон” хэмээн онцлон сайшааж байв. Түүнчлэн Ханой хотын төв талбайд морьт парад зохион байгуулж, монгол морины тэсвэр хатуужил, хийморь золбоог олон нийтэд сурталчилж ирсэн юм. Монгол адууны энэхүү давуу тал, чадварыг өндрөөр үнэлсний үндсэн дээр Вьетнамын талаас дахин 100 адуу худалдан авах санал уламжилжээ. “Дэлхийн морьтнууд” төслийн санаачлагч Ю.Үнэнбүрэн БНСВУ-д ажиллах үеэрээ монгол морьд тус улсын халуун, чийглэг уур амьсгалд гайхалтай дасан зохицож, морьт цагдаа нартайгаа гаргууд уялдаж буйг харуулсан контентуудыг түгээсэн нь олон нийтийн анхаарлыг ихэд татсан юм. Харь оронд үүрэг гүйцэтгэсэн хүлгүүдийн төрх нүүдэлчин монголчуудын тэсвэр хатуужил, өв соёлыг дэлхийн тавцанд бэлгэдэн харууллаа.