Урлаг спорт

1024 БӨХИЙН БАРИЛДААНЫ БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

 1024 БӨХИЙН БАРИЛДААНЫ БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ
Тулгар төрийн 2235, Их Монгол Улсын 820, Эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойн баяр наадам эхлэхэд дөрөв хоног үлдлээ. Энэ жилийн тухайд Их Монгол Улсын 820 жилийн түүхэн ой тохиож буй тул Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос 1024 бөх барилдуулах шийдвэр гаргасан. Үүнтэй холбогдуулан өнөөдрөөс эхлэн гурван хоногийн хугацаанд бөхийн бүртгэл эхэлж байгаа юм. Тодруулбал, Даваа гаригийн 10:00-19:00 цагаас эхлэн нийт гурван өдөр бүртгэл явагдахаар болжээ. Харин өсвөрийн барилдааны бүртгэл Мягмар гаригаас хийгдэж, цагийн хуваарийн дагуу бүртгэх юм. Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 9.2 болон 9.5-т заасны дагуу 16 насанд хүрсэн байх бөгөөд иргэний үнэмлэх, цолтой бөх нь цолны үнэмлэх зэрэг баримт бичигтэй өөрийн биеэр ирж бүртгүүлэх юм.