Урлаг спорт

П.ЦЭЛМЭГ ЖЮҮ ЖИЦҮГИЙН ДЭЛХИЙН ЦОМЫН АВАРГА БОЛЖЭЭ

П.ЦЭЛМЭГ ЖЮҮ ЖИЦҮГИЙН ДЭЛХИЙН ЦОМЫН АВАРГА БОЛЖЭЭ
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эхний өдөр “Thunder Jiu Jitsu Academy”-ийн тамирчин Пүрэвхүүгийн Цэлмэг Жюү Жицүгийн Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээний U14 насны (-40 кг) жинд гайхалтай барилдаж, Алтан медаль хүртлээ. Тэрээр эхний тойрогтоо гоц мөргөж, Арабын Нэгдсэн Эмират, Филиппин, Украины шилдэг тамирчдыг ялж, аваргын алтан медалийн эзэн болсон бахдам амжилтыг үзүүллээ.