2026-2027 оны хичээлийн жилд нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг Улсын хэмжээнд 2026 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс 2026 оны 08 дугаар сарын 28-ны өдрийг дуустал зохион байгуулна. Ингэхдээ E-Mongolia платформоор дамжуулан зохион байгуулах аж.
Иргэд нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийн үйлчилгээг авахдаа дараах зүйлсийг анхаарах шаардлагатай аж.
- Өөрийн болон хүүхдийнхээ хаягийн бүртгэл, мэдээллийг нягталж, баталгаажуулсан байх,
- Хэрвээ хаягийн шилжилт хөдөлгөөн хийх бол шилжилт хөдөлгөөнийг 8 дугаар сарын 14-ны өдрөөс өмнө баталгаажуулсан байх,
2020 оны 01 дүгээр сарын 01-нээс 2020 оны 12 сарын 31-ний хооронд төрсөн 6 настай хүүхэд 1 дүгээр ангийн цахим бүртгэлд хамрагдана.