Олон улсын жүдо бөхийн өсвөрийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Эквадорын Гуяакиль хотод зохион байгуулагдаж байна. 59 орны 457 жүдоч өрсөлдөж буй тэмцээний хөнгөн жингийн медальтнууд тодорлоо. Монголын багаас эхний өдөр эрэгтэйчүүдийн 60 кг-д Ж.Энхтөр хүрэл медаль хүртэж, А.Даваабаатар тавдугаар байр эзэллээ. Манай бөхчүүд хүрэл медалийн төлөө хоорондоо таарч Ж.Энхтөр юүкогоор ялагдаж яваад цэвэр яллаа.Мөн эмэгтэйчүүдийн 44 кг-д Ц.Амин-Эрдэнэ Польшийн жүдочид ялагдан тавдугаар байр эзэллээ.“Гуяакиль 2026” тэмцээний эхний өдөр Монголын найман бөх дэвжээнд гарснаас "Гүрү дожо" дэвжээний дасгалжуулагч, олон улсын шүүгч Т.Энхцэцэгийн шавь Ж.Энхтөр хүрэл медаль хүртэж, дэлхийн медальтан боллоо.
Тэмцээний хоёр дахь өдрийн барилдаан үдээс хойш болно.