Нийгэм

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УСНЫ ГАЗРЫН ПАВИЛОНД ЗОЧИЛЛОО

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УСНЫ ГАЗРЫН ПАВИЛОНД ЗОЧИЛЛОО

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал COP17 Mongolia-ын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Усны газрын павилонд зочилж, Монгол орны усны нөөцийг хамгаалах, нөхөн сэргээх чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээ, бодит шийдлүүдтэй танилцлаа. Энэ үеэр Усны газрын дарга Монгол орны ховор, эмзэг усны экосистемийн нэг болох Хэлтгий цагаан нуур, мөн экологийн ач холбогдол бүхий Ганга нуурын өнөөгийн нөхцөл байдал, хамгаалал, нөхөн сэргээлтийн чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын талаар танилцуулга хийлээ.Нуур, ус намгархаг газрын экосистемийг хамгаалах нь зөвхөн усны нөөцийг хадгалах асуудал бус, цөлжилт, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, байгаль орчны тэнцвэрт байдлыг хангах чухал үндэс юм.Монгол Улс усны нөөцөө хамгаалах, доройтсон экосистемийг сэргээх, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох бодит шийдэл, шинэлэг арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлж байна.
Ус бол амьдрал. Усны экосистемээ хамгаалах нь ирээдүйгээ хамгаалах юм.

784617521_1502650991904564_7381689357706056353_n.jpg