Нийгэм

ИДЛЭГ ШОНХОР ШУВУУНЫ ОТГУУДЫГ БУУЛГАН, ГАДААДЫН ИРГЭДИЙГ БУЦААЖ БАЙНА

ИДЛЭГ ШОНХОР ШУВУУНЫ ОТГУУДЫГ БУУЛГАН, ГАДААДЫН ИРГЭДИЙГ БУЦААЖ БАЙНА

Баянхонгор аймгийн Бууцагаан суманд нутгийн иргэнийг автомашинаар мөргөн амь насыг нь хохироосон хэрэг гарсан.Энэхүү хэрэгт гадаад улсын 2 иргэнийг саатуулан шалгаж байгаа ба 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ. Ташрамд дурдахад Баянхонгор аймгийн нутаг дэвсгэрт соёлын зориулалтаар Идлэг шонхор шувуу барих зөвшөөрлүүдийг цуцалсан аймгийн Засаг даргын захирамж гарсан байна. Үүнтэй холбогдуулан, хэрэгжилтийг холбогдох газрууд ханган ажиллах үүрэг авчээ. Энэ ажлын хүрээнд нийт 9 отгийн гадаадын иргэдийг буулган буцаах арга хэмжээ авч байгаа юм байна.