Төрийн албанд ажиллаж байсан зарим иргэд өндөрт насны тэтгэвэрт гарсан, удаан хугацаагаар суралцахаар явсан, өөр ажил албан тушаалд ажиллахаар шилжсэн гэх мэт шалтгааны улмаас ажлаасаа чөлөөлөгддөг.
Тэдгээрийн оронд төрийн албанд ажиллах иргэдийг тодорхой хууль журмын дагуу төрийн албанд шалгаруулж авдаг.
Тэгвэл өнгөрөгч 7 хоногт тухайн албан тушаалыг нөхөх үүднээс Төрийн захиргааны гүйцэтгэх албаны гүйцэтгэх албан тушаалын сонгон шалгаруулалтын “Төрийн албаны тусгай шалгалт”-ыг зохион байгууллаа.
Төрийн албаны сул орон тоог нөхөх зарын дагуу 11 албан тушаалын сул орон тоонд ажиллах иргэдийг зарын дагуу бүртгэсэн бөгөөд 8 албан тушаалд 12 албан хаагч баримт бичгээ цахимаар ирүүлжээ. Эдгээрээс шаардлага хангасан 8 иргэн 6 дугаар сарын 4-ний өдөр Төрийн албаны тусгай шалгалтаа өглөө.
Үүнд:
1. Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Газрын зохион байгуулалт, төлөвлөлт, газар өмчлөлийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн
2. Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Захиргаа, хуулийн асуудал хариуцсан мэргэжилтэн
3. Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын “Газрын даамал”
4. Мэргэжлийн хяналтын газрын Усан хангамж, ариутгах татуургын хяналтын улсын байцаагч
5. Мэргэжлийн хяналтын газрын Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч
6. Байгаль, орчин, аялал жуучлалын газрын Дотоод ажил, хүний нөөц, хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн зэрэгт тус бүр нэг иргэн тухайн албан тушаалын тусгай шалгалтад тэнцсэн байна.
Төрийн албаны тусгай шалгалтыг Төрийн албаны салбар зөвлөлөөс зохион байгуулдаг.