Улс төр

ӨНӨӨДӨР УИХ-ЫН ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАН ХУРАЛДАЖ 2026 ОНЫ ТӨСВИЙГ БАТЛАХ ЭСЭХИЙГ ШИЙДВЭРЛЭНЭ

ӨНӨӨДӨР УИХ-ЫН ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАН ХУРАЛДАЖ 2026 ОНЫ ТӨСВИЙГ БАТЛАХ ЭСЭХИЙГ ШИЙДВЭРЛЭНЭ

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн шийдвэрийн дагуу энэ сарын 7-14-ний хооронд УИХ-ын ээлжит бус чуулган хуралдаж буй. Хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн 1.4 их наядын төсвийн тодотголыг батлахаар хэлэлцэж буй билээ. Өнөөдөр 09.00 цагаас УИХ дахь намын бүлгүүд (МАН, АН, ХҮН) хуралдана. Үргэлжлүүлэн 11.00 цагаас Эдийн засгийн байнгын хороо, 13.00 цагаас Төсвийн байнгын хороо хуралдах бол 16.00 цагаас чуулганы нэгдсэн хуралдаан хуралдахаар товлосон байна. Өнгөрсөн долоо хоногт Эдийн засгийн байнгын хороо болон Төсвийн байнгын хороо хуралдах байсан ч гишүүдийн ирц хүрээгүйн улмаас хойшилсон.