Нийгэм

НАРНЫ ГҮҮРНИЙ ДООГУУР БУЦАЖ ЭРГЭХ АВТО ЗАМЫГ УЛСЫН КОМИСС ХҮЛЭЭЖ АВЛАА

НАРНЫ ГҮҮРНИЙ ДООГУУР БУЦАЖ ЭРГЭХ АВТО ЗАМЫГ УЛСЫН КОМИСС ХҮЛЭЭЖ АВЛАА
Нарны гүүрний баруун тал ДЭМА эмнэлгийн хойд талд хийгдсэн авто зам буюу Баянгол дүүргийн 24-р хороо Нарны гүүрийн доогуур буцаж эргэх авто замыг байнгын ашиглалтад хүлээн авлаа. Тус авто замыг ашиглалтад оруулснаар Алтай хотхон, Нарны гүүрний ачааллыг хуваалцах, Нарны хорооллоос Алтай хотхон руу шууд нэвтрэх боломж бүрдэнэ. Мөн Алтай хотхоноос урагшаа Чингисийн өргөн чөлөө рүү нэвтрэх уулзварын ачаалал буурах ач холбогдолтой гэж үзэж байгаа юм.