Орон нутаг

Сум хѳгжүүлэх сангийн зээлдэгчдийн үндсэн зээл, зээлийн хүүгийн тѳлбѳрийг 3 сараар хойшлууллаа.

Сум хѳгжүүлэх сангийн зээлдэгчдийн үндсэн зээл, зээлийн хүүгийн тѳлбѳрийг 3 сараар хойшлууллаа.
Даланзадгад сумын Засаг дарга Т.Алтансүхийн саналаар Коронавирус (COVID-19)-ын халдварын тархалтын улмаас хөл хорио тогтоож, улсын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдал, хязгаарлалтын горимд шилжүүлсэн тул жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийг эдийн засгийн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бизнесийн тогтвортой байдал, ажлын байрыг хадгалах зорилгоор "Сум хөгжүүлэх сан"-гийн хөнгөлөлттэй зээлд хамрагдсан эргэн төлөлт хэвийн иргэн, аж ахуйн нэгжийн гаргасан хүсэлтийг нь үндэслэн 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 07 дугаар сарын 01-ны өдрийг хүртэл 3 сарын хугацаанд төлөгдөх зээлийн үндсэн төлбөр, хүүг түр хугацаагаар хойшлуулж төлүүлэхээр зээлийн гэрээний хуваарьт өөрчлөлт оруулах шийдвэр гаргалаа.