БНСУ-аас Монгол Улсын иргэдээ татан авахаар Улаанбаатар-Сөүл чиглэлийн ОМ301 дугаартай тусгай нислэг Улаанбаатарын цагаар 09:31 цагт хөөрсөн.
БНСУ-аас тус онгоцоор 264 иргэн эх орондоо ирнэ. Эдгээр иргэдийн 44 нь өндөр настан болон асран хамгаалагчтай, 43 эрүүл мэндийн шалтгаантай, асран хамгаалагчтай, 5 жирэмсэн, асран хамгаалагчтай, 18 нь оюутан, 49 нь бага насны хүүхэдтэй болон гэр бүл бол бусад хүндэтгэн үзэх шалтгаантай 50 иргэн байна.
Мөн БНСУ-д хууль бусаар оршин суусан хэргээр 2 хүртэлх сараар саатуулагдаад байсан 55 иргэнийг тус улсын Хуульзүйн яамнаас тавьсан шаардлагын дагуу эх оронд нь авчирч байгаа юм гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.
Нислэгийн явцад дүрмийн дагуу бүх хүний халууныг үзэж, 20 асуултад нэг бүрчлэн хариулт авах юм.
Манай улс тусгай үүргийн 8 удаагийн нислэгээр нийт 1500 орчим иргэнээ гадны улсаас авчирсан. Өнөөдрийн зорчигчтой нийлээд 1700-д хүрэх юм.