Нийслэлийн Замын хөгжлийн төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр нарын албаныхан Хан-Уул дүүргийн 23-р хорооны 960 хүүхдийн сургууль, 320 хүүхдийн багтаамжтай 63-р сургуулийн өргөтгөл, тус дүүргийн 8-р хорооны 240
хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажлын явцад хяналт тавьж, газар дээр нь ажиллаж байна. "2022 оноос хойш эхэлсэн эдгээр барилгын ажлууд санхүүжилтийн хүндрэл болон бусад шалтгааны улмаас хугацаандаа ашиглалтад ороогүй. Энэ ондоо багтаан улсын комисст хүлээлгэн өгөхөөр эрчимжүүлж байна. Хүүхдүүдэд зориулсан сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх эдгээр бүтээн байгуулалтыг чанартай, хугацаанд нь дуусгаж, ашиглалтад оруулахад анхаарч ажиллана."гэдгээ Нийслэлийн Замын хөгжлийн төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр энэ үеэр хэлэв.