Нийгэм

БЗД-ийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын хэлтсийн дарга асан Б.Батсүхийг Авлигатай тэмцэх газар хорьжээ

БЗД-ийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын хэлтсийн дарга асан Б.Батсүхийг Авлигатай тэмцэх газар хорьжээ
Урд шөнө буюу дөрөвдүгээр сарын 2-ноос 3-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын хэлтсийн даргаар ажиллаж байсан Б.Батсүхийг Авлигатай тэмцэх газрын Мөрдөн байцаах хэлтсээс цагдан хорьсон байна.
А.Батсүх нь Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын хэлтсийн даргаар ажиллаж байхдаа  компаниудыг дарамталж, их хэмжээний авлига авсан гэх хэргээр саатуулагдаад байгаа юм байна.
Б.Батсүх нь энэ оны хоёрдугаар сард ажлаасаа гарсан байсан бөгөөд компаниудын актыг багасгаж өгч, авлига авдаг байсан талаар эх сурвалж мэдээллээ.