ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин коронавирусийн дэгдэлтийн улмаас Орос даяар дөрөвдүгээр сарын 30-ныг дуустал амраахаар шийдвэр гаргасан бөгөөд энэ үеэр ажил эрхэлдэг хүмүүсийн цалин хөлсийг хэвийн олгох ёстой хэмээн мэдэгджээ. Өмнө нь авч хэрэгжүүлсэн нэг долоо хоногийн бүх нийтийн амралт вирусын тархалтыг эрс сааруулсаныг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин онцлоод иргэдийн ажлын байрны тогтвортой байдлыг хадгалахыг хүссэн байна. Энэ мэдэгдлийг ОХУ-ын хэд хэдэн томоохон телевизээр шууд дамжуулан хүргэжээ Өнөөдрийн байдлаар Орост нийт халдварын 3548 тохиолдол бүртгэгдэж, 30 хүн нас бараад байгаа билээ.
Гадаад мэдээ