Дөрөвдүгээр сарын 6-ны өдөр нээлтээ хийх ээлжит чуулганыг цахим хэлбэрээр явуулахаар шийдвэрлэсэн байна.
УИХ-ын хаврын чуулган дөрөвдүгээр сарын 6-ны өдөр нээлтээ хийнэ. Энэ УИХ-ын чуулганы таван танхимд нэгэн зэрэг зохион байгуулагдах бөгөөд 11:00 цагаас нээлтийг УИХ-ын дарга хийнэ. Хуралдааны танхим болон байнгын хороодын хуралдаанд хэвлэл мэдээллийн байгууллагыг оруулахгүй бөгөөд байнгын хороодын хуралдааны дараа хэлэлцсэн асуудлын талаар мэдээллийг өгөхөөр болжээ.
Шинэ коронавирусийн халдвартай холбоотойгоор УИХ-ын чуулганы үйл ажиллагааг сурвалжлах хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд зориулан түр журам гаргасан бөгөөд хэвлэл мэдээллийн байгууллагынхан түр цэгт байгуулж, түүнээс цааш нэвтрэхийг хориглож байна.
Чуулганы хуралдааныг олон улсад ашигладаг програм ашиглаж, цахим хуралдааныг явуулах бол санал хураалтын системийг дотоодын аж ахуйн нэгжийн хөгжүүлсэн үндэсний компаниудын програмыг ашиглахаар болжээ.
Гишүүн бүрийг iPad-тай болгож, дата симээр хангаж байгаа юм байна