Их Британи Covid-19 өвчиний нөхцөл байдлаас улбаалан олон жилийн турш хуримтлагдсан эрүүл мэндийн үйлчилгээний өрийг тэгэлжээ. Их Британийн Эрүүл мэндийн сайд Мэтт Ханкок өчигдөр мэдэгдэхдээ: Дэлхий хэмжээний цар тахалтай тэмцэхэд гол үүрэг гүйцэтгэж байгаа NHS буюу эрүүл мэндийн үйлчилгээний газрын олон жил хуримтлагдсан 13.4 тэрбум фунт стерлингийн өрийг тэглэж санхүүгийн асуудалд санаа зовохгүй цааш ажиллах боломжийг нь бүрдүүлж өглөө. Энэ түүхэн үйл явдал нь NHS-ийг цар тахалтай тэмцэх хүчирхэг бамбай болгохоос гадна бид өөрсдийнхөө ирээдүйд асар том хөрөнгө оруулж буй үйл явдал боллоо хэмээн мэдэгдсэн байна.
Одоогийн байдлаар Их Британид 33718 хүн Covid-19-ын халдвар авснаас 2921 хүн нас барж, 135 хүн эдгэсэн байна. Халдвар авагсдын дунд Ерөнхий сайд Борис Жонсон, эрүүл мэндийн сайд Ханкок нар ч багтаж буй. Тэд гэртээ өөрсдийгөө тусгаарлан ажиллаж байгаа ажээ
NHS 1946 онд үндэсний эрүүл мэндийн төлөө зүтгэхээр анх байгуулагдсан ч сүүлийн хэдэн арван жил урсгал зардал, бага орлого зэргээс шалтгаалж, их хэмжээний өртэй болсон байжээ.