Эдийн засаг

БАРИЛГЫН САЛБАР ДАХЬ ХҮНИЙ ЭРХ, ХАРИУЦЛАГАТАЙ БИЗНЕСИЙН ТАЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

БАРИЛГЫН САЛБАР ДАХЬ ХҮНИЙ ЭРХ, ХАРИУЦЛАГАТАЙ БИЗНЕСИЙН ТАЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, Европын Холбоо, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран “Барилгын салбар дахь хүний эрх ба хариуцлагатай бизнес” хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлгээр барилгын салбарт хүний эрхийн зарчмыг хэрэгжүүлэх, хариуцлагатай бизнесийн соёлыг төлөвшүүлэх, аж ахуйн нэгжүүдэд хүний эрхийн магадлан шинжилгээ хийх арга зүйг нэвтрүүлэх асуудлыг онцолжээ. “Өөрчлөлтийн элч төлөөлөгчид: Хариуцлагатай бизнесийн төлөөх залуус ба хэвлэл мэдээлэл” төслийн хүрээнд барилгын салбарын 12 аж ахуйн нэгжид хүний эрхийн магадлан шинжилгээ хийж, зөвлөмж боловсруулсан байна. Яамны зүгээс барилгын салбарт хүний эрхийг дээдэлсэн, ил тод, хариуцлагатай тогтолцоог хөгжүүлэхэд энэ төсөл бодит өөрчлөлтийн эхлэл болж байгааг онцоллоо. Төслийг Монгол Улсаас гадна Малайз, Индонез, Тайланд улсад мөн хэрэгжүүлжээ.