Дархан-Уул аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар ХХҮГ-аас Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн санхүүжилтээр зургаан хөтөлбөр хэрэгжүүлж байна. Үүний нэг нь “Ажлын байрыг дэмжих хөтөлбөр” юм. Энэхүү хөтөлбөрийн бүлгээр хүнсний ногоо тариалах арга хэмжээг Дархан, Орхон суманд зохион байгуулж байна. Тус арга хэмжээнд зорилтот бүлгийн 60 иргэн хамрагджээ.
Өнөөдөр /2020.07.01/ аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын дарга С.Энхболд бүлгийн иргэдийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцлаа.Тэд 7 га талбайд төмс, хүнсний ногоо тариалж өөрсдийн өрхийн орлогыг тодорхой хувиар нэмэгдүүлж байгаадаа баяртай байлаа.