Орон нутаг

Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтад хамруулав

Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтад хамруулав

Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газраас  Зооноз өвчин судлалын төвтэй хамтран  Гал түймэр унтраах, аврах 19, 40, 61 дүгээр ангийн алба хаагчдад “Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх талаар” сургалтыг зохион байгуулж, тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтад хамрууллаа.

 Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 11 дүгээр тогтоолоор батлагдсан “Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах үндэсний хөтөлбөр”-ийг  хэрэгжүүлэх ажлын хүрээнд тус арга хэмжээг авч хэрэгжүүллээ гэж Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газраас  мэдээллээ.