Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын 1-р багийн нутаг дэвсгэрт улсын дугааргүй мотоцикл онхолдож, жолооч 44 настай эрэгтэйн амь нас хохирчээ. Мөн Баянхонгор аймгийн Заг сумын 2-р багийн нутагт мотоцикл онхолдож, зорчигч 60 настай эмэгтэй эндсэн байна.
Энэ сарын 4-ны өдөр Баянхошууны зам, Жанцангийн уулзварт гасран зам тээврийн ноцтой ослын улмаас 11 хүн гэмтлээ.
Мөн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон осол гаргасан 2, согтуудаа жолоо барьсан 49 жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.
Амралтын өдрүүдэд бүртгэсэн зам тээврийн осол, хэргийг өмнөх 7 хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад нийт дуудлага мэдээлэл 1,2, зам тээврийн осол 4,3, хүний амь нас хохирсон осол 33,4 хувиар буурсан бол ослын улмаас гэмтсэн хүн 4 дахин өссөн үзүүлэлт гарчээ.
Иймээс замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн орон нутгийн замд зорчихдоо тээврийн хэрэгслийн хурдыг тохируулж, техникийн бүрэн бүтэн байдлыг хангах. Архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцохгүй байх, явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцохдоо өөрийн аюулгүй байдлыг хангаж, замын хөдөлгөөний дүрмээ чанд баримтлахыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.