УИХ-ын Төрийн байгуулалт, Эдийн засгийн байнгын хороо УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх бол Төсвийн байнгын хороо “Коронавируст халдварын цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний тухай” тогтоолын төслийг хэлэлцэж байна. Мөн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн аудитын хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Монгол, Франц улсын Засгийн газрын Санхүүгийн хэлэлцээрийн төслийг хэлэлцэх юм.
Улс төр