Нью Йорк хотын Бронкс амьтны хүрээлэнгийн дөрвөн настай Надиа хэмээх эм барнаас /бэрс/ коронавирусийн халдвар илэрчээ. Тус амьтны хүрээлэнгийн ажилтан коронавирусийн халдвар авч эмчлүүлж байгаа бөгөөд түүнээс энэ бэрс халдвар авсан байх хэмээн таамаглаж байгаа аж. Надиа хэмээх бэрстэй хамт байсан 6 муурийн овгийн амьтан энэ өвчинөөр өвдсөн нь илэрсэн байна.
АНУ-д анх амьтан Covid 19 вирусээр өвчилсөн тохиолдол илэрээд байгаа нь энэ ажээ. Үүнээс өмнө Хонконгод 2 нохойноос коронавирус илэрсэн хэмээн мэдэгсэнээс өөрөөр амьтан тус өвчинг туссан гэх албан ёсны мэдэгдэл гараагүй байсан юм. Тус амьтны хүрээлэнгийн ахлах малын эмч Пол Калле өвчилсөн том муурнуудыг тусгаарлан эмчилж байгаа бөгөөд биеийн байдал нь тогтвортой байгаа гэнэ.