Гадаад мэдээ

Сингапур улс 20,000 цагаач ажилчдыг 14 хоног хөл хорионд оруулжээ.

Сингапур улс 20,000 цагаач ажилчдыг 14 хоног хөл хорионд оруулжээ.
Сингапур улс вирусын эсрэг идэвхтэй ажиллаж байгаа ч орон нутагт халдварын тохиолдол нэмэгдсээр байгаа улмаас 20000 гадаад ажилчдыг дотуур байранд нь 14 хоног байлгахаар болсон байна.
Эдгээр 20000 ажилчин нь тус улсын 2 томоохон барилгын компанийн ажилчид бөгөөд бүгд компанийхаа дотуур байранд амьдардаг аж.
Энэ 2 байранд нийт 91 хүн Сovid-19  вирусээр өвчилсөн нь тогтоогдоод байгаа юм.  Эдгээр хүмүүс нь ихэвчлэн барилгын  чиглэлээр ажилладаг Энэтхэг, Бангладеш, Шри Ланка, Тайланд  зэрэг Өмнөд Азиас гаралтай эрчүүд ажээ.  Тэднийг өдрийн 3 удаа хооллохоос гадна тодорхой хэмжээгээр мөнгөн тусламж олгохоор шийдвэрлэсэн байна.  Тус муж улсад 5.7 сая хүн амьдардаг бөгөөд үүний 1.4 сая нь  гадаад ажилчид байдаг байна.